Цаснаар-төгсгөл
Заяа алхсаар нэг л мэдэхэд өнөөх болзсон газраа иржээ. Улам лавсан орох цасанд ийш тийшээ яаран алхлах хүмүүсийн дунд өөрийг нь хүлээгээд болзоонд зогсож байгаа залуу харагдсангүй. Монгол улсын 0 цэг гэсэн жижигхэн хөшөөний хажууд гутлынхаа хоншоороор шинэхэн орсон цасыг зуран доош харан тоглон зогссоноо “Хэн ч л ирээгүй байна шүү дээ, хонгор минь, өнөөх чухал өдөр чинь энэ үү” гэж өөрийгөө шоолонгуй инээгээд хажууханд нь байх битүү цасанд дарагдсан намхан сандал руу дөхөн очисноо суух хэсгийнхээ цасыг холдуулахаар үлээхэд урдаас нь бөөн цас пурхийж нүүр нүдгүй цас болчихов. Толгойгоо сэгсрэн өөрийгөө шоолон инээж зогстол –Болзооноосоо яасан хоцордог юм бэ гэх намуухан дуу гарахад сая сэхээ орон дээш харвал нүдэнд дулаахан, цэвэрхэн, өндөөр залуу инээмсэглэн зогсож байлаа.

Заяа юу хэлэх ээ мэдэхгүй сонжих мэт цоо ширтэн суусаар. Өтгөн хөмсөг, шийдэмгий харц, тэгш шулуухан хамар, ямар ч тоосгүй хар пальто, тод улаан өнгийн ороолтны цаанаас цухуйх цав цагаан цамцны зах, толийтол индүүдсэн өмд, гялалзтал арчсан гутал …

Танихгүй залууг хөлөөс толгой хүртэл ширтэн байснаа гэнэт ухаа орон санаа зовж харцаа буруулан доош харан суув. Анар: -Яасан бэ, ичээд байгаа муу даа, утсаар болохоор хяргачих гээд байдаг байжийж гэж өхөөрдөнгүй хэлээд хажууд нь суув.

2-лаа хэсэг чимээгүй суутал Анар –Алив гар чинь бүүр даарчихаж гээд дулаахан том гартаа Заяагийн жижигхээн гарыг атган дулаацуулахад Заяа давхийн цочсон боловч гараа татаж авч чадсангүй.

Чи намайг танихгүй л гээд байсан, одоо ч гэсэн танихгүй байгаа муу гэж гомдонгуй мэт хэлэхэд Заяа гайхсан хэвээр нүд рүү нь ширтвэл нээрээ л нэг л таньдаг ч харц шиг…

Анар пальтоныхаа дотор талын халаас руу гараа шургуулснаа хүмүүс болзоондоо гал улаан сарнай авчирдаг байхад би ийм л зүйл авчирлаа гээд Заяагийн гарт нь атгуулвал жижигхээн модон чихэр байлаа.

Тэрхэн хооронд өөрийн эрхгүй тархи, дурсамж, бодлууд нь яг л бичлэг шиг нүдний өмнүүр жирэлзэх шиг болж аль бага ангид байхад -Чи юунд дуртай вэ гэж ичингүйрэн асуух ард нь суудаг жижигхээн бор хүүд –Chupa chups-ийн шоколадтайд нь яасан гэж тоомжиргүй хэлсний маргаашнаас л өглөө бүр ширээн дээр нь уг чихэр тавиастай байдаг болсон. Эхэндээ хэн өгөөд байгааг ч анзаарсангүй. Авч идсээр, чихэр бий болсоор, найз охид нь шоолсоор…

Харин тэр хүү өвчтэй байсан тэр хэдэн хоногт чихэр тасарч Заяа түүнийг өгдөг байсныг сая ухаарч билээ. Чихэрний талаарх дурсамж иймл байлаа. Харин дараа нь юу болсон тэр хүү яасныг огт санахгүй байлаа.

“-Анар, түүнийг анар гэдэг байсан шүү дээ”. Заяагийн бодлыг таслахгүй гэсэн шиг дөлгөөхөн нүдээр ширтэн суусан Анар луу Заяа итгэж ядсан харцаар ширтэн, Анараа чи… мөн гэж үү гэж бараг өөртөө л сонсогдохоор шивнэн хэлэх зуур хаа нэгтэйгээс зөөлөн ширтээд байх шиг санагддаг байсан тэр хүү өнөөдөр ийм сайхан залуу болоод хүрээд ирсэн нь үлгэр мэт санагдан байлаа. Балчир наснаасаа хайрлан, тэр хайраа зөвхөн өөртөө хадгалсаар, хэзээ нэгэн цагт Заяатай уулзана, түүнд сэтгэлээ илчилнэ гэж итгэсээр өнөөдөр энэ л цагаахан цасан дунд уулзаад сэтгэл нь яг л анх Заяаг шилжин орж ирсэн тэр өдөр харсан шиг догдолсон Анар –Тийм ээ, найз нь чамдаа чихэрээ өгөх гээд л хүрээд ирлээ гэж шивнээд зөөлөн тэвэрлээ. Цас будран орсоор…Өнөөдөр үнэхээр чухал өдөр байжээ.

ТӨГСӨВ. THE END.kkkk

Сэтгэгдэлүүд:

1. 5nbuudal | 2009-10-16 13:36:46
hi hi hurimiin bogj gej bodson chini lag udaan hairlasan baina shvv
2. Emma_new | 2009-10-16 14:01:16
kkkkkkk hi 5n buudlaa, unshsand thanks shu, ochigdor ug ni bichsiin. tsas orjiihad. daanch unuudur oruulchlaa
3. buyanaa66 | 2009-10-16 16:04:30
ix goy umaa, neg l goy bolchloo, muruudluun xairaa duusgaxgvi umu? yagaad udaad bgan?
4. sairra | 2009-10-16 16:17:59
ymar goyo yum be yag l muruudliin yum shig. setgel neg l goyo bolchloo
5. bonne fee (зочин) | 2009-10-16 16:26:50
yostoi hoorhon...buur omnoos dogdlood bayarlaad ...
6. tagm (зочин) | 2009-10-17 12:00:33
yostoi saihan gegeeleg um bichijeee... tanihgyi emeeg hyrtel zam gargaj ogood l ... bygd l dandaa iim bayar jargaltai yavdag baigaasai !!!
7. carpediem | 2009-10-17 18:15:54
Баярлалаа, Эмма. Энэ бүх гэгээлэг хайранд сэтгэл нялхарч байнаУяраад даалгавраа хиймээргүй болчлоо. Цас орохыг цонхны цаанаас харах гоё байсан. Бас модон тогтсон цас гоё байсан. Хайртыг минь санагдуулаад...
8. Emma_new | 2009-10-17 19:50:14
Bugdeerend ni bayarlalaa. Ta hediinhee setgegdliig unshaad bi ooroo dogdolchihloo he he. Neeh goy tsas orson chin dogdlood go go yum bichmeer sanagdsiin he he. Moroodliin hairaa udahgui oruulnaa.
9. mina (зочин) | 2009-10-19 00:09:15
ywj ywj ymar hoorhon blog olchwoo kiki.unshaad bdg hergee.uneheer hoorhon oguulleg bnaa
10. zochin (зочин) | 2009-10-20 12:44:30
Gaixaltai.bayarlalaa
11. jekybabe (зочин) | 2009-10-20 15:22:30
goy bichsen bainaa muruudlin hairig bas huleegeed l baigaa shuu
12. gila_amurel34 (зочин) | 2009-10-22 14:34:31
eoo neg iim goe yumiig unshaad yunda uilsanaa oilgosonggvi neg medsen uiltsan bna shd hehehe vneheer hoorhon ogvvlleg bnaaa...
moroodliin hairaa oruulaache emma
13. Далийн ягаан | 2009-10-22 14:42:46
Эммачка хонгор мэээнь бичээд л байна уу.Амжилт хүсий
14. etugen (зочин) | 2009-10-24 12:29:03
уран зохиол байхгүй бол би яах байсан болоо
15. shulgashaazgai11 | 2009-11-02 16:32:35
sainuu bayrlalaa amtarhan unshlaa ta muruudliin hairaa hurdan urgeljluuleerei amjilt huleegeel bgaa anhnii tsas buhen ariun gegeen husliig teedeg
16. Cry (зочин) | 2009-11-04 09:34:28
Muruudliin xair
17. jekybabe (зочин) | 2009-11-16 17:54:35
muruudlin hairaa hurdan oruulaach udur bolgon shalgaad hooson butsah muuhai yum

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.