Мөрөөдлийн хайр-20

Саяхан инээн баясаж байсан Солонгоогийн царайд гуниг тодорч ойролцоох сандал дээр очиж суугаад бодолд дарагдав. Хайрыгаа гомдоочихлоо доо. Тэртэй тэргүй бараг өдөр бүр дотуур байрны утас руу залгаж, сая хэдхэн хоногийн өмнө хүртэл гар утас авах мөнгө явуулсан гээд зөндөө их мөнгийг нь үрж байж одоо бас яаж очино гээд баахан мөнгө төлүүлэх гэж дээ. Найз нь энд ирээд мөнгөний үнэ цэнийг сайтар ойлгодог болсоон гэж өөртөө хэлээд байрныхаа зүг урамгүйхэн алхалаа.

Хатнаа утсаар ч ярьсангүй, мессенжерт ч тааралдсангүй 10-аад хонолоо. Солонгоо түргэн хоолны газар үйлчлэгчээр ажиллаж байгаа болохоор өглөө гараад үдэш л ядарсан хүн ирээд орон дээрээ нам унадаг болжээ. Гэхдээ л заримдаа хайрыгаа санахдаа бараг шөнө шахуу компьютерынхаа урд үүрэглэн сууж Хатнааг орж ирэхийг хүлээнэ. Заримдаа утсандаа нэгж авч хийгээд залгамаар санагдавч бардам зан нь хөөлж би буруу зүйл юу хийсэн гэж гэж бодон тэвчин өнгөрнө.

Олон хүн харь хэлээр бужигналдах хоолны газарт заримдаа түр амсхийн суухдаа Хатнааг таг чиг болсонд гомдон ганцаардсандаа хоолой нь зангирах ч “Намайг гэсэн сэтгэл нь иймхэн хугацааг давах чадалгүй бол нэг насаар маань хайрлаж чадна гэж үү. Солонгоо, хэрвээ Хатнаагийн сэтгэл хувирсан бол өөрийнхөө сэтгэлийг ч бас татаж ав” гэж өөртөө хатуухан хэлдэг боллоо.

--------------------------------------------------------------------------------------

Бүх оддын оролцсон нэгэн тоглолт дээр очиж дуулчихаад Хатнаа ub palace-аас гарч явлаа. Хэдэн хоногийн өмнө Солонгоотой ярилцсан яриа нь сэтгэлээс нь гарахгүй нэг л гуниг сэтгэлд нь хургачихаад байгааг анзааран бодолд автан байтал Учка:-Хүүе, хэдүүлээ нэг газар жаахан суух уу, ойрд тэгж явцгаасангүй. Meto-д тасарцан гоё охидууд дүүрэн байна гэсээн гэхэд Сүхээ:-За болъёо, тэрний оронд намуухан газар жаахан суувал сууя гэснээр бүгд Хатнаагийн машинд суун хөдлөв.

-Ойрд нэг л дүнсгэр байх чинь, зүгээр үү хөгшөөн, түрүүн аянаас хоцорч эхлэхэд чинь ёстой пал хийлээ шүү гэж Мөрөнг хэлэхэд Хатнаа дуугүй л суув. Учка ийш тийшээ сэртэлзэн –Яаая манай бүжгийн 2 охин тэнд сууж байна ш д. Мөрөөн 2-лаа очъёо, хэдэн үг сольчихоод ирье л дээ гэж шавдуулсаар тэр 2-ыг боссоны дараа Сүхээ санаа нь зовсон шинжтэй суудлаа засангаа –Солонгоо сайн биз дээ гэж багаасаа найзлан дотно байдаг найзыгаа сайн мэдэхийн хувиар асуухад Хатнаа урт санаа алдаад –Сайн байгаа, мэдкүй ээ, үнэндээ найз нь бүүр уймарчихаад байна өө. Уг нь хичээл нь амарцан, тэгсэн цаадах чинь ирэхгүй тэндээ ажил хийнэ гээд… гэхэд Сүхээ бололд дарагдан –Миний найз, хол байна гэдэг чинь хайр сэтгэлийн нэг шалгуур юм шүү дээ. Бие холдвол сэтгэл холдоноо гэдэг. Та 2 бараг бүтэн жил хол байлаа. Одоо уг нь уулзсан нь л дээрдээ. Цуг байгаа Марлаа бид 2 заримдаа ойлголцохгүй байхад та 2 аргагүй шүү дээ гэхэд Хатнаа чимээгүйхэн урдах шар айрагнаасаа шимлээ.

Хичээл амраад бараг сар боллоо. Солонгоо анхныхаа цалинг авч энд ирснээсээ хойш бараг анх удаагаа шоппинг хийхээр найз охинтойгоо гарав. Зун болоод ч тэр үү охидуудын нүд олдам өнгөлөг гоё хувцаснууд төрөл төрлөөрөө… Тэр 2 үнийг нь харан дуу алдан явсаар хүүхнүүд овооролдсон нэг дэлгүүр лүү оров.- Хямдрал зарлачихаж, сайн үзээрэй, энд дажгүй юмнууд их байдгийн гэж Дивинаг хэлэхэд Солонгоо дуугүй л толгой дохин хүмүүстэй шахцалдан үзэж байлаа.

Өрөөндөө авсан хэдэн хувцасаа өмсөж жижигхэн толиндоо ээлжлэн харан бие биенээ шоолон инээлдэн зогсохдоо Солонгоо гэнэт Бээжинд Хатнаатай байсан үеэ санаж уртаар санаа алдчихав. Дивина яагаад гуниглаад байгааг нь асуухад Солонгоо бүх учраа хэлээд өвөр дээр нь толгойгоо тавиад уйлж орхив. Дандаа дэрэн дээр нь байдаг Хатнаагийн жаазтай зураг руу Дивина гайхсан мэт нэг хараад яг л том хүн шиг үсийг нь илэн Солонгоог тайвшруулж –Манай эгч надад эрэгтэй хүн сайн муу олон янз байдаг. Гэхдээ оддо бидний насан дээр хайртай гэж бодож байгаа хүн маань амьдралын туршид хайрлах жинхэнэ хайр байдагүй. Зүгээр л шохоорхол төдий, чи дараа нь том болоод мэдрэх болно гэж хэлсэн гэж ярьж байв.

Солонгоо хэсэг уйлаад ээжийгээ маш их санаж байснаа мэдрэв. Хааяа ингээд өвөр дээр нь толгойгоо тавиад хэвтэж зөндөө зүйл ярилцдаг байж билээ гэж бодон 2-лаа унтахаар хэвтэцгээв.

-Солонгоо, чи хурдан өрөөндөө хүрээд ир ээ Дивинагийн сандрангуй дууг сонсоод гайхсан Солонгоо -Үгүй ээ, би ажилтай …… гээд цааш нь хэлж амжаагүй байхад утсаа тасалчихав. –Юу болсын болоо гэж тоожиргүй бодсоноо гэнэт Дивина шиг тайван охин ингэтлээ сандарсныг бодоход гэснээ –Арай гал гарсын биш байгаа гэж бодон юу ч хэлсэнгүй, хормогчоо ч тайлсангүй гүйн гарлаа.

Сандарч тэвдэн зам гарахаар гүйж байтал –Солонгоооооооо. Чихэндээ итгэж чадсангүй. Одоо хий юм сонсдог болж дээ гэж тэрхэн зуур бодсон ч өөрийн мэдэлгүй эргэн харвал……

Сэтгэгдэлүүд:

1. tomegch | 2009-09-29 15:52:40
1-д орсон шүү. эмма
2. Emma_new | 2009-09-29 15:58:13
Sain uu. yasan sonin hun be, he he
3. Emma_new | 2009-09-29 15:58:48
Тийм ээ эрхэм уншигчидаа Хатнаа байлаа гэж… хи хи хо хо гээд аальгүйтээд байвал яахуу.
4. Rory (зочин) | 2009-09-29 16:00:31
Хайр нь хүрээд ирчихэж дээ. Гоёоооо
5. Gana (зочин) | 2009-09-29 18:34:06
Goyo urgeljilj bn aa, thanks Emma.
6. chimgeeitgel | 2009-09-29 18:35:26
ergen harval hen be hehe.
7. bulgaa (зочин) | 2009-09-29 19:38:35
uneheer goyo shuu odoo gyals uregljluuleerei ma emma mair oolkhiishd hehe
8. gila_amurel34 | 2009-09-29 23:18:39
vvshe tesehgvinee hurdan vrgeljilvvlee guij bna bi yag iim hairiig dandaa morooddog bsiin hairiiga naag dagaad irne gj dandaa zvvdeldeg bsan maani sanaand orood goe bna
9. shulgashaazgai11 | 2009-09-30 15:29:26
zunduu udaan huleelee hehe bayrlalaa saihan uguullegeer daildag bas amjilt
10. carpediem | 2009-10-01 15:53:54
Хатнааг ирүүлж байгаам уу? Гоё гоё. Баярлалаа.
11. ereever-huraavar | 2009-10-07 18:31:31
ahiaal hooson haalga morgochiloooo
12. Gila_amurel34 (зочин) | 2009-10-07 20:48:50
vvshe hurdan vrgeljilvvleeche odor bolgon orj irj haraad l hetsvnma
13. tungaamnh | 2009-10-10 18:14:13
заазаа гоё байна оо гоё байна
14. hi_0101 (зочин) | 2009-10-12 11:23:52
emma hurdan urgerjluuleldee odor bolgon harj huleeh hetsuubnashde iim goyo oguulleg ehelsen yum chini fanudee zoboohgu goyo duusgachildaa tehuu ok huleeseer bgad us tsairloo shu yamar neg yum bicheereide emma mini!!!
15. Muugi (зочин) | 2009-10-15 09:56:13
Emma haachsan be ????
16. eryka (зочин) | 2009-10-15 18:10:37
Tsaash n yaasan be? hurdan bich l deeee
17. huleeseer ........ (зочин) | 2009-10-27 23:11:28
huuuuuuye emma huleej hoshloo 1 oruulchildaa odor bolgon harj bnashde!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
18. Gila_amurel34 (зочин) | 2009-10-27 23:58:50
hehe emmag 21ee bichehiin hvleeseren btal neg nas nemchihlee gj hahahah
19. хөөе!!!!! im very angry (зочин) | 2009-11-19 22:58:51
хүүеэ хүлээж хөшлөө оруулжих дэхү!!ар өөдгүй юм вэ?! эхэлсэн бол дуусга!!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.