Мөрөөдлийн хайр-19

Улаанбаатар руу нисэж буй онгоцонд суугаад явж байхдаа Хатнаагийн цээжин дээр нэг хүнд зүйл дарчихсан мэт болж 2 тийш салан нисэж буй 2 онгоцны гэрлийн хурдыг 2 биендээ тэмүүлсэн хос зүрх гүйцэж чадахгүй байх шиг бодохуйд сэтгэл нь туйлгүй ихээр хөндүүрлэж сэтгэл зүрхэнд нь ямар их гүнзгий зай эзэлснийг сая мэдэрлээ. Гэхдээ бяцхан хонгор түүнд минь ч бас над шиг хэцүү байгаа даа гэж бодон анх Солонгоотой танилцаж байсан үеээ дурсан өөрийгөө тайвшруулан явлаа.

Хорвоогийн түм буман хүн дотроос анх харц тулгараад л, уулзсан цагаас хойш хором мөч бүрт хамгийн дотны, бүүр сайн мэддэг хүн шиг мэдрэмж төрж түүнийхээ дотоод сэтгэл зүрхийг яг өөрийнх мэт тольдон харж, үнэхээр бие биедээ заяагдсан хувь тавилан байдаг гэдэгт итгэж байсансан.

Хамтдаа өнгөрүүлсэн богинохон боловч жаргалтай үеүдээ эргэн харахад тэр 2 бие биедээ уурлан, гомдож, ширүүхэн харж ч байгаагүйгээ санан хамгийн гол нь хэн хэндээ яг өөр шигээ итгэн хайрладагаа бодоход өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч урт гэгчийн амьсгаа аван уужрах шиг болов.

Хэдий хол ч гэсэн хэн хэнийх нь хиргүй цагаан хайр сэтгэл улам бадран асах мэт санагдаж дандаа цуг байгаа хэрнээ бие биендээ үл итгэн, хардаж сэрдэн байнгийн хэрэлдэж, муудалцаж байдаг хүмүүсийг хажууд дэндүү аз жаргалтай мэт санагдан нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан нүдээ анив.



* * *

Солонгоо ирээд бараг 3-н сар болжээ. Төсөөлж байснаас хэцүү, хэл ус мэдэхгүй дээр нь маш их ганцаардаж байлаа. Сургууль нь харин санасныг бодвол том, олон сурагчтай бас тохилог дотуур байртай ажээ.

Өрөөндөө нэг Филипин охинтой цуг амьдарна. Тэр охин Солонгоог бодвол хэл усандаа сайн бас их зовлон үзсэн хатуужилтай учир түүнд их тусална. Гэрийнх нь олуулаа учир багаасаа элдэв ачил хийн мөнгө олдог байсан тухайгаа ярьж төрсөн эгч нь Дани хүнтэй сууж энд ирсэн нь түүний амьдралд олдсон хамгийн том боломж гэнэ. Бас дунд сургуулий сайнсуралцан төгсөж их сургуульд ороод заавал тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэж байнга ярьдаг нь Солонгоод ч бас ихийг бодогдуулж хичээн чармайх хүч өгнө. Энэ охин Солонгоогоос нэг дүү хэрнээ түүнээс дэндүү ухаалаг мэт санагдах бүрт өөрийгөө голж өмнө нь ээж ааваараа тэжээлгэн юу ч бодохгүй ямар гэнэн явснаа гайхна.

Өдөр хичээлээ тараад сургуулийнхаа компьютерын танхимд сууж Хатнаатай мессенжердэнэ. Эхний үеүүдэд юм л бол уйлчих гээд хажуудах хүүхдүүдээс санаа нь зовж дэлгэцнийхээ араар орох шахан тонгойн суудаг байснаа бодвол одоо элдвийг ярилцан эндэх сонин сайхнаа дэлгэж бас хол байх тусам улам их хайрлаж байгаагаа шивнээд авдаг болжээ.

Гэхдээ бусад хүүхдүүдтэй энэ зэрэгцэж очихын тулд өөрөөс нь ихээхэн чармайлт шаардаж байгаа учир төдий удаан сууж чадахгүй, харин Хатнаа хэзээ л бол хэзээ чамайгаа ороод ирэхийг хүлээгээд гэцэн сууж байдаг байлаа.

Өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрсөөр Солонгоо эхний жилийн хичээлээ ардаа орхиж зуны амралттай золгов. Анх ирж байснаа бодвол хэл усандаа сайжирч, хүнд үе ард хоцорчээ.

Өчигдөрхөн авсан гар утас нь чанга дуугаар жингэнэн дуугарахад цочсондоо яаран гаргаж ирээд харвал Монголоос залгаж байлаа. Хатнаагийн эгдүүтэй хоолойг сонсоод өөрийн эрхгүй эрхлэн инээмсэглэж –Энэ жилийн хичээл дуусчихлаа. Найз нь сая номын сан руу орж авсан бүх номоо тушаачихаад сургуулиас гараал явж байна гэхэд нь Хатнаа –Хөөх ямар гоё юм, миний хайр ч мундаг охин шүү гэснээ Солонгоо, миний найз тэгээд зуныхаа амралтаар нисээд хүрээд ир л дээ, өдөр хоног өнгөрөх тусам чамайгаа санаад бүүр бэтгэрнэ гэдэг нь болж байх шиг байна. Өчигдөр шөнө л гэхэд муухай зүүд зүүдлээл гэж гомдонгуй ярихад нь Солонгоогийн нүд нь очтон цангинатал инээгээд –Хайраа, юу гэж зүүдэлсын хэлчих л дээ. Муухай зүүдийг ярихгүй бол жинхэнээсээ биелдэг гэсээн хэлчих л дээ гэхэд нь Хатнаа -Чамайг нэг лаг царайлаг, шар царайтай өтгөн хөмсөгтэй, хөнхөр нүдтэй надаас хамаагүй өндөр герман залуутай найзаладг болцон байна гэж зүүдлээд гэхэд хошуугаа унжууланярьж байгаа нь нүдэнд нь харагдаж Солонгоо чин сэтгэлээсээ хөгжин инээж байлаа.

-Хайраа, ямар инээдтэй юм дээ. Яалаа гэж тийм балай юм байдгийн, ёооё элэг хөшлөө гэхэд нь Хатнаа –Нээрээ миний найз хүрээд ир л дээ. Найз нь эндээс билетийг нь захиад өгчихье гэхэд Солонгоо царайгаа төв болгон – Хатнаа, тэгэх хэрэггүй дээ, найз нь энд сургуулийн байртай ойрхон нэг түргэн хоолны газар ажиллахаар болсон. Юутай ч дараа жилийн зардал мөнгөө ээж ааваас авалгүй өөрөө олох бодолтой байгаа. Бүтэн жил ч болоогүй байж энэ хол газар зардал мөнгө үрэн яваад яах вэ гэж яг л том хүн шиг ярихад нь Хатнаа –За за чи намайг огт хайхрахгүй байх шив дээ. Тэгвэл яах вэ өөрөө мэд дээ гэж урамгүйхэн хэлэхэд утас тасрав

Сэтгэгдэлүүд:

1. Muugii (зочин) | 2009-09-24 16:03:42
Wow, 1-т
Даанч фонт нь танигдахгүй байнаа. яахуу Эмма?
2. 5nbuudal | 2009-09-24 16:19:32
oo bayrlasan chini unshij boldoggviee
3. Цөмөөхөй serenity | 2009-09-24 16:32:06
за нэг 19 нь уу за охин минь одоо хичээгээд байгаарай дуусгатлаа хурдан хурдан оруулаарай
4. 5nbuudal | 2009-09-24 17:13:08
dajgvi yawj baina shvv
5. girl girl (зочин) | 2009-09-24 20:02:23
yostoi goyo oguulleg shuu emma egchee gyalalzuulaarai okok pls pls
6. soko (зочин) | 2009-09-29 13:06:45
yu ch haragdahgui bn shd
7. tomegch | 2009-09-29 15:35:38
их ч удаан хүлээлээ дээ. ЭММА.
8. unshigch (зочин) | 2009-09-29 18:54:33
hi 19 heseg chini unshij bolohgui baina haanahiinch yum usegnuud garaad baina uuniig neg zalruulj tavij bolohgui yu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.