Мөрөөдлийн хайр-17

5-лаа оройн сэрүү унаж байгаа дээр парк орохоор шийдэж шуугилдан явцгаав. Цайвар цэнхэр өнгийн платье өмсөж үсээ задгай тавьсан Солонгоо Хатнаатай хөтлөлцөн яг л жаахан охин шиг хөөрөн энэ тэрийг сонирхон гүйж байлаа. Мөрөн, Хатнаа , Солонгоо 3-ын яаж сандралдаж байгааг өндрөөс айдаг гэсээр доор үлдсэн Сүхээ, Учка 2 шоолж нулимсаа гартал инээлдэж байлаа.


-Солонгоо хөөрхөн охин юм аа тээ гэж Учкаг хэлэхэд –Хүүхдээрээ, эвдрээгүй сайн охин байнаа гэж Сүхээ бодлогшронгүй өгүүлэв.

2 цаг гаран тоглоод ядарснаа гайхан буудал руугаа явцгаав. Оройн хоолоо идээд амарцгаах болоход Хатнаа -2-лаа салхинд жаахан алхая гээд Солонгоог хөтлөн үлдэв. –Хатнаа азтай юм аа. Эгдүүтэй жаахан охин дэгээдчихдэг гэж Учкаг хэлэхэд Мөрөн –Атаархаад байгаа юмуу залуу, олон найз охиныхоо нэгийг дагуулаад явахгүй яасын гээд инээлдэн мөрөн дээр нь алгадан дотогш орцгоов.

2-лаа хөтлөлцөн хэсэг алхаад жижигхэн цөөрмийн хажуудах модон сандал дээр ирж суув. Бяцхан охин шиг хормойгоо эвлэгхэн хумиад цомцойн суух Солонгоог Хатнаа өхөөрдөнгүй хараад –Би чамдаа цаг мөч хором хормоор улам уусан шингэсээр чамгүйгээр амьсгалахад ч хэцүү санагдаж байхад миний хайр намайг орхиод холын хол орныг зорих гэж байдаг гээд уртаар санаа алдав. Хатнаагийн чин сэтгэлээсээ хэлсэн энэ хэдхэн үг Солонгоод дэндүү хүнд шалгуур болон туслаа. “Хайртай хүн чинь чамтай байхыг ийм ихээр хүсэж байхад чи яагаад зугтаана вэ. Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа гэдэг үгийг санаач” гэж нэг дуу шивнэхэд нөгөө талаас “Солонгоо, чи зорьсон зорилгоосоо ийм амархан буцах гэж үү. Шийдээд орхиод гараад ирсэн ээж аавдаа -охин нь болилоо, буцлаа гээд очих уу. Эргээд очиход элдвийн хэл ам, өнөөх л атаа жөтөөт амьдрал та 2-ыг хүлээж байгаа шүү дээ” гэж хэлэх шиг охины сэтгэлд энэ 2 бодол далайн давалгаа шиг шуурч тэр, хэсэгтээ л яахаа мэдэхгүй Хатнаагийн мөрийг түшин бодолд автан чимээгүй суулаа.

Гэм хийчихээд ээждээ загнуулан суугаа хүүхэд мэт юу ч хэлэлгүй доош ширтэн гуниглан суух Солонгоог хараад Хатнаагийн өр өвдөх шиг болж өөрт нь хичнээн их хайртай ч бяцхан биендээ баймгүй зориг гаргаж ийм шийдвэрт хүрснийг нь ойлгон хайрлаж хамгаалж явна гэж амлачихаад түүнийгээ ийм байдалд оруулсандаа өөртөө бухимдах шиг болж –Найз нь чамайгаа ойлгож байна аа. Сая зөвхөн өөрийгөө бодоод чинийхээ сэтгэлийг зовоосон зүйл хэлчихлээ. Чамд минь ч бас ямар хэцүү байгааг найз нь ойлгож байнаа гээд алив даарчихлаа, нааш ир гэж өөрлүүгээ татан өвөр дээрээ суулгав.

Өөрийг нь дэндүү сайн ойлгож хайрлаж байдаг түүндээ хязгааргүй их баярлаж өвөр дээр нь суун хүзүүгээр нь тэврээд –Хатнаа, чи үнэхээр ухаалаг бас царайлаг, авъяаслаг тэгээд надад ийм сайн байдаг би нээрээ азтай юм аа гэхэд нь –Би хүнд магтуулах дүргүй хэрнээ чамаасаа бол ийм гоё үгнүүдийг сонсоод л баймаар байна шүү гэж Хатнаа хошигнон хэлэв.

Хэсэг ярилцан суугаад намрын сэрүүн салхинд жиндэж 2-лаа өрөө рүүгээ орохоор босоцгоов. Солонгоо цагаан оо хөөсрүүлэн шүдээ угаангаа нөгөө өрөө рүү орвол Хатнаа том орны хажууд газар унтахаар зэхэж байгаа бололтой, орны бүтээлгийг дэвсэн нэг дэр тавьж байлаа. –Хүүеээ, наанаа унтах гэж байгаа муу даа. Анх удаа чамтай цуг нэг орон дээр унтана гээд догдолж байхад чинь гэж хэлэхэд өтгөн оо бужигнан юу гэж байгаа нь мэдэгдэхгүй яриа болон гарч Хатнаа түүнийг шоолон хөхрөв. Бушуухан эргэн орж шүдээ цэврэлчихээд гүйн гарч -Би чамтай цугтаа унтмаар байна ш дээ гээд нуруунд нь наалдан араас нь тэврэв.

-Миний хөөрхөн охин эгдүүтэй ш дээ. За за тэгвэл цугтаа унтъяа гэхэд нь –Би гялс унтлагын хувцасаа өмсчихөөд ирье гэж хэлээд гүйн одов. Явахынхаа өмнө ээжтэйгээ цуг дэлгүүр хэсэж байгаад бараг анх удаа дотуур хувцасны дэлгүүр орж ээж нь хослол авахад ягаан өнгийн торон хослолыг шохоорхон харж зогсохыг ээж нь ажиглаад авч өгсөн билээ. Одоо л тэрийг өмсөе, ямар азаар ийм гоё дотуур хувцас авхуулваа гэж бодон угаалгын өрөөг дотроос нь түгжээд өмсөж гарав.

Өндөр тэгш биенд нь яг таарсан ягаан өнгийн торон хослол түүнд дэндүү сайхан зохиж байлаа. Ард урдаасаа хэсэг тольдоод дээр боосон үсээ задлан хойш нь хэд илээд толинд тусах өөрийнхөө дүрс рүү инээмсэглэн нүд дохисноо өрөөний түгжээг мултлан гараад унтлагны өрөөний үүдэнд сэмээрхэн гэтэн очоод сандарч ичсэндээ нүдээ аниарай гэхэд Хатнаа аль хэзээний хараад гацаж орхисон байв.

Түүний өмнө аль хэдийн нас биенд хүрсэн гоолиг бүсгүй дотуур хувцаснаас өөр зүйлгүй зогсож байлаа. Туранхай тэгш мөр, жижигхэн боловч хэлбэр сайтай 2 хөхөнд яг таарсан торон даруулга, нарийхан бэлхүүс, торон дотоож, урт тэгшхэн хөл… –Битгий хараад бай л даа гэж ичингүйрэн хэлэхэд Хатнаа сая ухаа орох мэт болж -Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй юм аа гээд босон очиж догдолсондоо халуу шатсан уруулаараа озон үнсэв.

Гар нь өөрийн мэдэлгүй жигд борлосон гөлгөр зөөлөн биен дээгүүр нь гулгах мэт нуруунаас эхлэн дооошлон илж байв. Хатнаагийн майкны цаанаас илт мэдэгдэм чийрэг чанга булчинтай цээж, мөрийг Солонгоо анх удаа эмэгтэй хүний нүдээр харж байлаа…

Сэтгэгдэлүүд:

1. Part1zaN | 2009-08-21 03:55:03
Зиак ингээд анхных нь уншигчийн 1 болов оо.
2. Part1zaN | 2009-08-21 03:59:36
Эмма маань их идэвхи гаргаж байгаа даа баярлалаа. Зохиолдооч тэр эро хэсгийг нүдэнд харагдтал бисэн байна шүү. Амжилт
3. Part1zaN | 2009-08-21 04:10:30
Авъяастай юм аа. Үнэхээр сайхан хэсэг байна.
4. tungaamnh | 2009-08-21 04:13:18
энэ хоёр хөөрхөн юмаа, хайр хүрээд байх юм
5. 4515 (зочин) | 2009-08-21 05:26:23
ажилаа ч хийлгүй энэ дахин дахин орж ирээд л суужийла шд хэхэ
6. Emma_new | 2009-08-21 05:54:24
bugdeeree sain u. hoorood l bicheed l bga sh de. taalagdaj bga bol boloo boloo. genehen gegeen zuil unshig gogo sh de he he
7. Emma_new | 2009-08-21 05:58:20
neeree amraltiin 2 odor tov aimag ru hurim heseh gj bga bolohoor negdehed l ireed oruulah bh shoo sorry
8. Rory (зочин) | 2009-08-21 06:30:18
Ёооо дотор сонин болчлоо ккк. Рори нь амрах болсон болохоор бараг дууссаных нь дараа л орж ирж унших нь дээ. Гоё дуусгаарай Эммачка
9. a_bagana | 2009-08-21 08:54:21
moroodliin hair 18 ni +18 bhan dee
10. tungaamnh | 2009-08-23 08:29:22
18g huleeseeer bna shuu nzaa
11. carpediem | 2009-08-24 04:05:39
Гэгээлэг, эмзэгхэн хайрын тухай унших сайхан байнаа. Баярлалаа.
12. cry (зочин) | 2009-08-25 04:06:38
Өчигдөр гайгүй оруулчих шиг болсон эргээд ортол алга.Хүлээж байна шүү.Баярлалаа
13. Gana (зочин) | 2009-08-25 05:01:28
Ug ni hamgiin idevhitei oruuldag bloggeruudiin maani neg yumsan, suuliin ued jaahan nazgairaad bn uu ugui yu? he he zagnaad naasan uu? HUleeseer bgaa shuu Emma.
14. ereever-huraavar | 2009-09-20 22:04:38
huleegeed l bgaa shooo

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.