Мөрөөдлийн хайр-16

Өрөө сонгох асуудал гарч нөгөө 3 ярилцан нэг өрөөнд орж Хатнаа Солонгоо 2-ыг тусад нь оруулахаар ярилцацгааж байхад Хатнаа санаа нь зовон чимээгүй зогсов. Солонгоо хичнээн эвгүй байсан ч хайртай хүнээсээ хэдэн жил хол байна гэж бодохоор дотор нь харанхуйлж энэ 2-хон хоногийг аз жаргалтай өнгөрөөе гэж шийдэн эргэлзэн зогсоо Хатнаагийн гарнаас хөтлөн –Зүгээр ээ, 2-лаа юмаа оруулъя гэхэд нөгөө 3 нь Хатнаа руу нүд ирмэн дохицгоов. 2 хүний 1 том орны урд зогсоод бие бие рүүгээ гайхсан харцаар харснаа шоолон түсхийтэл инээд алдав.

–За ингээд 2-лаа энд амьдрах боллоо гэж хэлээд Хатнаа Солонгоогын бүсэлхийгээр чанга тэврэхэд битгий гижиг хүргээд бай л даа гэж эрхлэн хэлэхийг нь тоолгүй тэврэн өргөн орон дээр тавиад -тэгвэл жинхэнээсээ гижигдэж тоглоё гээд гижигдэж гарав. 2-лаа баахан ноцолдон хөхрөлдөж тоглож байгаад хэн нь түрүүлж шүршүүрт орохоо шийдэх гэж хуруудаад Хатнаа дийлсэн боловч бууж өгөн Солонгоо орохоор болов. -Битгий хараад байгаарай гэж Солонгоо хөгжилтэй хэлээд хаалгаа сайтар түгжив. Бүлээн шүршүүрт зогсож байхдаа Хатнаагийн зөөлхөн уруул, цамцны цаанаас төөнөн байсан халуун биеийг бодон тэр бодлоосоо ичих шиг болж ганцаараа инээд алдав. Зочид буудлын зөөлөн халатыг өмсөөд Хатнааг уснаас гарч ирэхийг хүлээн телевизийн суваг эргүүлэн хэвттэл өрөөний утас дуугарч Учкагийн хөгжилтэй хоолой сонсогдон –Хэдүүлээ цагийн дараа гарах уу, та 2 бэлэн болж байна уу гэж нөгөө л егөөдсөн зангаараа асуухад Солонгоо бага зэрэг улайснаа –Аанхаа, за тэгье гээд утсаа таслав. Нэг мэдэхэд онгоцонд ядарсан уу, зүүрмэглэж орхижээ. Бүлээхэн зөөлхөн уруул ялдамханаар үнсэхэд сая сэрсэн ч нүдээ нээхийг хүссэнгүй. Анхилам үнэр сэнхийж биен дээгүүрх усан дуслууд нь хатаагүй бөнжийж байгааг эмэгтэй хүний зөнгөөрөө цээжийг нь зөөлөн илж байхдаа мэдэрч байлаа. Хатнаа нүд, дух, хацар дээгүүр нь шүргэх мэт зөөлөн үнсэж байснаа уруулнаас нь озон үнсэхэд Солонгоод хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрөн бүх биеэр нь тархаж өөрийн мэдэлгүй Хатнаад бүхий л биеэрээ наалдан хүзүүгээр нь чанга тэвэрлээ. Сарнайн эмзэг дэлбээ шиг энхрий жаахан охиныг хайрласандаа чангахан тэвэрч ч чадахгүй зөөлнөөр энхрийлсээр байлаа. Хайртай хүндээ энхрийлүүлэх ийм сайхан байдгийг Солонгоо огтхон ч төсөөлөөгүй явжээ. Дэндүү их хайртайдаа ч тэр үү бас хэзээ ч итгэл алдарч байгаагүйдээ ч тэр үү Солонгоо Хатнаад бүхий л биеэ өгч зөнд нь орхисон байлаа. Сэвсгэр халатны цаанаас цээжинд нь наалдах 2 жижигхэн хатуу хөхийг мэдэрч алгуурхнаар гараа халат нь дотуур нь оруулан зөөлхөн барихад хав халуун байлаа. Солонгоо сая нүдээ нээхэд хайр энхрийлэлдээ мансуурсан хос нүд харц тулгарав. Солонгоо жаргалдаа бялууран байх шиг инээмсэглэснээ дахиад л нүдээ анив. Хэний ч гар хүрээгүй хав хатуу хөөрхөн 2 хөхийг зөөлөн уруулаараа үнсэн товчинд нь хэлээ хүргэхэд Солонгоо өөрийн мэдэлгүй дуу алдав. Хатнаа гэнэт биеэ барилгүй дэндүү гүнзгийрснээ ухаарч духан дээр нь зөөлөн үнсээд бүхий л биедээ наан чанга тэвэрлээ. Хатнаагийн хурдан хурдан цохилох зорхний цохилтыг сонсон хэвтэхэд саяхан болсон амттайхан энхийрлэлд хэн хэнийх нь зүрхний хэм алдагдаж бие нь чичирч байгааг Солонгоо мэдэрч байлаа. -Хайр аа, ийм гоё байдаг гэж үү гэж дуулдах төдий аяархнаар хэлэхэд Хатнаа нүдээ аньсан чигтээ –Харин тийм ээ, ийм гоё байдаг юм байна гэж аяархан шивнэв. Солонгоо угийн цайлган хүүхэд зангаараа инээмсэглэн өндийж -Чи ч гэсэн үзээгүй гэж үү гээд өөдөөс нь гайхсан янзтай дүрлийтэл ширтэхэд Хатнаа хамарнаас нь чимхэн -Хүн ичээчих юм гээд хөгжилтэй инээмсэглэснээ –Ийм гоё надин хайр, ийм сайхан мэдрэмж дагуулдгыг анх үзэж байнаа гэж сэтгэлийн угаас хэллээ.

Сэтгэгдэлүүд:

1. Emma_new | 2009-08-20 02:03:50
He he unuudur jaahan ero yum oruultsan shuu.kkk.
2. Rory (зочин) | 2009-08-20 02:06:53
Яанааа ямар аймар армаанчиг хэсэг вэ ккк гоё шүүү Эмма
3. Emma_new | 2009-08-20 02:08:24
whahaha Rory bitii hun icheegeed bai gj kkk
4. a_bagana | 2009-08-20 02:30:52
arai tsaashaagaa hamtdaa yawchih yum bish biz dee
5. Emma_new | 2009-08-20 02:42:55
Harin ee, Baganaa chi yu gj bodoj bn
6. Part1zaN | 2009-08-20 05:38:11
Зиа зиа. Нилээн эро хэсэг байлаа гэж.. Эмаа маань нүдэ анин төсөөлж байгаад л бичсэн байх даа хихи Joke
7. shulgashaazgai11 | 2009-08-20 05:49:54
hehe goeiimoo..
8. Emma_new | 2009-08-20 05:54:36
Part ygd hun yavuulaad bn a ain kkk
Shaazgai anain doo 18 hursen biz ain he he za za toglosiimoo
9. shulgashaazgai11 | 2009-08-20 05:57:20
hehe hurseen
10. Part1zaN | 2009-08-20 08:32:19
Emma udurt l 2-g oruulaad baih u?
11. carpediem | 2009-08-20 09:28:52
Нээрээ л гоё байдаг шүү~!^^
12. Цөмөөхөй serenity | 2009-08-20 11:00:14
хэ хэ тэр сарнайн дэлбээ гээл эхлэхээр нь нөгөө юу энэ тэрийн тухай бичээд байна уу л гэж бодлоо тэгсэн биш байна кккк
13. soko (зочин) | 2009-08-20 16:59:13
goy yumaa unshaad bsna chin amtand orood bnaa daraagiihiig ni hezee oruulah ve? hurdan oruulj uguurei goyiin kk
14. 4515 (зочин) | 2009-08-21 02:31:32
Өгүүллэгүүд чинь үнэхээр их таалагддаг шүү. Чиний өгүүллэгийг уншаад ханьлуугаа хайртай гээд явуулах дуртай байдаг юмаа...
15. medicalscience | 2009-08-21 02:46:31
huurhun yum hehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.