Хаана ч хэзээ ч сонссон танихгүй байхын аргагүй хайртай түүнийхээ ялдам хоолойг сонсоод Солонгоо итгэж ядан эргэж харах тэр мөчид аз жаргал түүнийг бүрхэн авах шиг боллоо.
Олон хүн байгааг ч тоолгүй Хатнаа руу гүйн очиж тэврэн авах тэр мөчдөө төсөөлж байснаасаа ч илүү ихээр санаж, ганцаардсанаа мэдэрлээ. Тэгш өргөн мөрөнд нь наалдан танил дотно үнэрт сэтгэл нь нялхарч дорхноо 2 том нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.
Хэсэг чимээгүй зогссон тэр хэдэн мөчид хайрын бяцхан элчүүд тэр 2-ыг уулзсанд баярлалдан эргэлдэн нисэлдэж байх шиг хэн хэнийх нь харцанд хайр бялхаж, юу ч ярилцаагүй ч 2 зүрх нь бүхнийг ойлголцон халуу шатаж байлаа.
Хойноос нь яаран ирсэн нөгөө 3 яг л кинон дээр гардаг шиг тэврэлдэн зогсоо тэр 2-ыг хараад гайхсандаа хөшиж орхив. Учка –Хүүе нөгөө охин нь мөн үү. Сонин дээрх зурган дээрээсээ илүү царайлаг юм байна ш дээ гэхэд хажууд нь зогсоо Сүхээ чимээгүй гэж нудрав.
Солонгоо сая нэг эргэн тойрноо анзаархтайгаа болж санаа нь зовон жаахан холдон доош харан зогсоход Хатнаа гараас нь хөтлөн хамтлагынхан дээрээ ирж танилцуулав. Жаахан ичингүйрэн зогсоо өндөр зэгзгэр нуруутай, нүд хөмсөг болсон нимгэн бор царайтай охиныг Учка, Сүхээ, Мөрөн 3 дотночлон танилцаж хүлээн авав.
Бээжинд 2 хоноод Герман руу ниснэ гэдгийг нь сонсоод Хатнаагийн дотор нь харанхуйлах шиг болж 5-лаа элдвийг ярилцан машинд суун яюахад Солонгоотой аминчлан ярилцах боломж хараахан гарахгүй л байлаа. Бүгчим халууныг гайхсаар MC Donalds-д орж сая нэг тухлан сууцгаав. Хэзээний нүүрэмгий Учка –Солонгоо, бид нарын буусан буудалд буучих аа. Энд эмэгтэй хүн ганцаараа явах осолтой шүү, хүний наймаа энэ тэр байдаг гэсэн гэснээ за за тоглосон юм гэв. Солонгоо асуусан нүдээр Хатнаа руу харахад Хатнаа –Учка цаад 2-тоо очоод бид 2-т 2 сэт тахиа гээд хэлчих дээ гээд нүдээрээ дохив.
Сая нэг 2-лахнаа үлдэхэд Хатнаа Солонгоод ойртон суугаад гарнаас нь атган нүд рүү нь ширтэж –Хайраа, яагаад гэнэт тийм хол явах болов оо. Надаас болоод уу гээд цөхөрсөн мэт чимээгүй болоход Солонгоо үсийг нь хойш нь зөөлхөн илээд –Найз нь зөндөө зүйл сурахаар шийдээд гээд хөөрхөн инээмсэглэснээ ярианы сэдвийг өөрчлөн -Ээж уг нь энд ирэнгүүтээ энэ утас руу яриад хамаатны оюутан охинтой уулзаад цуг байгаарай гэж захьсийн яахуу гэхэд Хатнаа –Хөөрхөн ш д, тэр охинтой чинь хуйвалдчихъя л даа гээд зальжин инээмсэглэв.
Замаараа хамаатных нь охинтой уулзахад инээд алдсан жижигхэн цагаан охин –Зүгээр ээ, би Туяа эгчийг аргалчихна, харин та манай бяцхан дүүг бүрэн хариуцлаа шүү гэж нухацтай хэлээд Солонгоог сугадан холдон зогсож –Хатнаа дажгүй залуу юм шиг байнаа. Гэхдээ миний дүү элдвийн юм болов. Эгч рүүгээ яриарай за гэв. Ингээд Маралаа 2 хоногийн дараа онгоцны буудал дээр уулзан Солонгоог Герман руу гарган өгөхөөр тохиролцсоноор асуудал амархан шийдэгдэв.
Хэн ч танихгүй мэдэхгүй газар Хатнаатайгаа 2 хоног байна гэхээс тэр 2-ыг энд учруулж өгсөн бурхандаа талархан Солонгоо хөл нь газар хүрэхгүй баяртай хүн машины арын суудал дээр Хатнаагийн гараас атган мөрийг нь дэрлэн жаргалтай инээмсэглэн явахад хажууд нь суусан Учка толго сэгсрэн –Энэ 2-ийг харахаар л -хайр аа, уба гээд л солонгос кинон дотор орцон юм шиг санагдаад байхын гэж цаашлуулан бүгд инээлдэн явсаар зочид буудлын гадаа ирцгээв.