Бүх зүйл нь жин тан болж маргааш үүрээр нисэхээр хөнжилдөө элдвийг бодон хөрвөөн хэвтэхдээ Хатнаагийн хөөрхөн инээмсэглэдэг царайг санан түүнийгээ дэндүү ихээр үгүйлж байлаа. Ядаж нэг удаа ч болов залгаад явах гэж байгаагаа хэлэх юмсан гэж бодовч түүнийхээ дууг сонсоод сэтгэл нь хувирчихаас эмээж тэвчин байлаа. Харин түүндээ зориулж бичсэн захиагаа дэрэн дороосоо гарган дахин нэг уншлаа.
“Сайн уу, хайрт минь гэсэнээ баллачихжээ. Энэ захиаг уншиж байхад найз нь алс холын Герман улсыг зорьсон байх болно. Чамдаа дэндүү хатуурхаж нэг ч удаа уулзаагүйг минь уучлаарай. Чамайгаа гэсэн миний сэтгэл урьдын адил, магадгүй түүнээс ч илүү дүрэлзэн ассаар байгаа юм шүү. Харин би чи минь уулын оргилд, би өөрөө бэлд нь байгаагаа дэндүү ихээр ухаарсаан. Бид 2-ын хайр сэтгэлд цаг хугацаа л дэндүү чухал гэдгийг би сайн ойлгосон. Чамтайгаа байхыг, хэний ч өмнө нүүр бардам чиний найз охин гэж хэлэх эрхтэй байхыг хүссэндээ ихийг сурч мэдэн боловсорхоор энэ улсыг зорьлоо. Чамайгаа гэсэн сэтгэл минь ийм зоригтой алхам хийх жигүүр минь болж өглөө. Юутай ч зорьсон зорилгодоо хүрээд ихийг сурч мэдэн эргэн ирээд баяртайгаар учран золгох тэр өдрийг тэсэн ядан хүлээх болно.
Навчис бүжин хийсээд чамд гуниг төрвөл
Найз нь чамайг санаж байна гэж бод
Нартай өдөр шувууд дуулж байвал
Надад чи дутаад чимээ өглөө гэж бодоорой.
Чамдаа маш их хайртай.
Чиний бяцхан Солонгоо.”
Солонгоо захиагаа буцааж хийгээд эргэн хэвтэхэд хайртаасаа холдох болсондоо харамссан ганцхан дусал нулимс хацрыг нь даган зөөлөн урсаж дэрэнд нь шингэв.
Бараг үүр шөнийн заагаар ээж аав, ах эгчтэйгээ онгоцны буудал руу явж байхдаа Солонгоо нүд дүүрэн нулимсаа барьж ядан сэтгэлдээ “Хайрт минь баяртай, 2-лаа хэдхээн жилийн дараа заавал уулзах болноо. Харин чи минь тэр мөчийг хүртэл наддаа итгэж намайгаа хүлээж байгаарай”гэж шивнэж байлаа.
“Нисэх”-т ирэхэд Бээжин нисэх онгоц зочигчдоо хүлээн аваад эхэлчихсэн байлаа. Ээж нь хоолой нь чичрэн тэвэрч үнсээд –Миний охин хүний газар биеэ бодож, хичээл номдоо сайн хичээгээрэй гэв. Аав ах эгч нь бүгд л үнсэн захиасаа захиад үдэхэд Солонгоо аль болох уйлахгүйг хичээн билет шалгуулах хэсэг рүү явлаа.
Бүх зүйлээ шалгуулж дуусах хүртэл нь шилэн хаалганы цаана уйлсаар зогсоо ээжийгээ хараад Солонгоо инээмсэглэн гараа далласан боловч цааш эргэхдээ чимээгүйхэн уйлсаар чемоданаа чирэн алхаллаа.
Онгоц хүртэлх нарийхан бүхээгээр алхаж явахдаа амьдралынх нь цоо шинэ зам өөрийг нь угтан байх шиг санагдан уйлахаа больж урагшаа харан итгэл төгс инээмсэглэлээ.
Хатнаа хамтлагынхантайгаа Чежү аралд 10 хоног амраад буцахдаа Бээжингээр дайрч зарим нэг ажлаа амжуулан ганц нэг дэлгүүр орохоор тохирцгоожээ. Бүрхэг тэнгэр, бүгчим агаартай Бээжин хотод дөнгөж буугаад олон хүн бужигналдсан онгоцны буудал дээр хэдүүлээ дуудсан унаагаа хүлээн элдвийг ярилцан зогстол Хатнаагийн нүдний үзүүрт Солонгоогийн төрх хальт харагдах шиг болоход нүдэндээ итгэж чадсангүй олон хүний араас зүтгэн өөрийн мэдэлгүй хойноос нь гүйв.
Үлдсэн хэд гайхан зогстол түргэн амтайгаараа Учка –Хүүе наадах чинь одоо яаж байнаа.Бүтэлгүй дурлалаасаа болоод ухаан санаа нь самуурч байна уу гэхэд нөгөө хэд нь түүн рүү зэмлэнгүй харахад чимээгүй болов.
Даавуун цайвар өмд, пүүзтэй үүргэвч үүрэн саравчтай малгай өмссөн тэр охиныг Хатнаа Солонгоог гэдэгт итгэлтэй байлаа. Хэдхэн метрийн зайтай явж байгаа тэр охины араас –Солонгоо гэж бараг хашгирах шахам дуудахад эргэн хараад Хатнаатай тулгарсан тэр харцыг мартахын аргагүй байлаа.
Блогийн нүүр » Мөрөөдлийн хайр-14
2009-08-17 02:49:00


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: