Мөрөөдлийн хайр-13
Үлгэрт гардаг шиг хоромхон хугацаанд болсон аз жаргалтай мөчүүд хийсэн одох шиг, шарлан гундаж байгаа навчисыг ширтэн ганцаараа алхахдаа “Бүх зүйлд хязгаар байдаг. Хүний аз жаргал, хайр сэтгэл, дэлгэрэн ургах энэ сайхан навчис хүртэл хугацаатай” гэж өөртөө шивнэн алхах гунигтай харцтай охин бол
Солонгоо байлаа.

Тэр нэгэн орой удаан шаналсны эцэст гаргасан шийдвэртээ бат зогсохоор хатуу шийдсэн охин өдийг хүртэл Хатнаатай дахин уулзсангүй, урьдын адил хичээлдээ шамдан бусдын үг хэлийг ч хүндээр тусган авч шаналахаа больжээ.

Хатнааг хайрлах сэтгэл нь өчүүхэн ч хувираагүй боловч түүний сэтгэлд бодогдох ганцхан зүйл бол “би Хатнаад тэнцэхгүй, гэхдээ би одооноос өөрийгөө хөгжүүлэн хэзээ нэгэн цагт заавал хүмүүст тэгж хэлүүлэхээргүй мундаг бүсгүй болно. Хатнаа хэрвээ надад үнэхээр хайртай бол тэр цаг иртэл хүлээх л ёстой” гэсэн зорилго байлаа.

2 хоногийн өмнөхөн Золоотой бараг 2 цаг утсаар ярьсан нь Солонгоод нэгийг бодогдуулжээ. Угийн цайлган аманцар Золоогийн хөгжилтэй дууг сонсоод хамт хөтлөлцөн гүйдэг байсан тэр жаргалтай өдрүүд нүднийх нь өмнүүр жирэлзэх шиг болсонсон. –Найз аа, бусдын үгийг битгий тоо, тэд нар чамд атаархаж л байхгүй юу. Тэгэх тусам нь толгойгоо эгц харцаа дээгүүр байлга гээд цангинтал инээснээ –Хүүе ээ, найзаа, чи энд хүрээд ирээч. Найз нь энд ирээд маш их зүйл үзэж харж ихийг боддог боллоо. Гэрээсээ хол байхаар хүн биеэ дааж ихийг ухаардаг юм байна. Бас ирээдүйдээ зөндөө зорилт тавьж амьдрах болсон. Найз нь эндээ дунд сургуулиа төгсөөд их сургуульд конкурсдэж суралцахаар шийдсэн. Эндхийн залуучууд анх ирэхэд дэндүү задгай, шоучин юм шиг хэрнээ бид нарыг бодвол бүгд зорилготой мундаг амьдардаг гээд бод доо… гээд зөндөө зүйл шулагнан ярьсан.

Энэ бүхнийг эргэцүүлсээр Солонгоо нэгийг шийдэв бололтой гэрийн зүг зоримогхон алхаллаа.

Оройн хоолны дараа ээж аавдаа гадаадад суралцахыг хүсч байгаагаа шулуухан хэлээд тавьчихлаа. Аав нь нүднийхээ шилний дээгүүр нухацтай гэгч нь харж хэсэг чимээгүй суув. Ээж нь түргэн амтайгаараа дуу алдан- Миний охин арай балчир байна. Тэр залуугаас болоод ийм шийдвэр гаргаж байгаа юм уу. Гадаад гэхээр л сайн сайхан зүйл угтаад авна гэж байхгүй. Ганц охин хүүхэд яаж тэгж явахав гээд л үглэж гарав. Солонгоо –Би зөндөө бодсоон. Заавал Москва гэж байгаа юм биш ээ. Ном журмынхаа дагуу хандаад явах юм чинь тийм их эрсдэл байхгүй ээ. Дотуур байранд байрлачихна. Дандаа холбоотой байна. Бас одоо явчихвал 2 жил дунд сургуульд сураад их сургуульд элсэхэд хэл усны хувьд ч гологдохооргүй болчихно гэж ярихад аав нь дотроо –Энэ хүүхэд бүүр шийджээ. Яахав биеэ даагаад, юм үзээд болохгүй ч юм юу байхав гэж бодон суухад ээж нь охиныгоо хүний нутаг руу ганцааранг нь явуулна гэдэг дэндүү хэцүү санагдаж байлаа.

Бөөн хэл ам дэгдсэн тэр оройноос хойш аав нь ерөнхийдөө зөвшөөрч ээж нь халгаахгүй байснаа Германд байдаг найзтайгаа яриад арай зөөлөрч ядаж хараа хяналттай гэж бодон тийшээ явуулах боломж судлаж эхлэв.

Хатнаа тэр нэг өдрөөс хойш Солонгоотой уулзах гэж хичнээн хичээгээд чадсангүй. Тоглолт нь амжилттай болж хамтлагаараа Чежү арал дээр амрахаар болсон тул нисэх хүртлээ Солонгоо руу байнга залгасан ч “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэсэн хариу авсаар дуртай дургүй онгоцондоо суулаа.

Онгоц хөөрөх үед нүдээ анин Солонгоогийн хүүхдээрээ хөөрхөн төрхийг сэтгэлдээ бодож яагаад?, бүх зүйл ийм амархан дууслаа гэж үү гэж өөрөө өөрөөсөө асуун хамгийн ихээр хайрлаж, нандигнаж байснаа санан сэтгэлийн гүнд хязгааргүй их гомдол зангиран, хайр гэдэг ямар агуу аз жаргал авчирдгийг бахдан баяр хөөрөөр бялхан байсан түүний зүрх одоо ямар их шаналал дагуулан сэтгэл эмзэглүүлдгийг мэдэрч байлаа.

Сэтгэгдэлүүд:

1. odko (зочин) | 2009-08-14 03:37:11
ih sonirholtoi bolj baina shuu
2. Emma_new | 2009-08-14 04:56:10
odko:Bayarlaal nzaa
Rory: Bainga orj unshaad uram ogdogt bayarladag shuu
Part1zaN: Oilgosond bayarlalaa. Nz ni hicheenee
serenity:thanks. tegnee.
3. carpediem | 2009-08-14 05:56:18
Тиймээ. Болж л байна ш дээ. Багахан амттай байна ш дээ. Баярлаж байноо.
4. aminaa (зочин) | 2009-08-14 08:53:13
Hooe ene yu 7 hon mor yum oruulsan yumuu.eswel bi buruu haraad bnuu.bi baingiin unshigch l daa.Gehdee ene dendnee Emma.7 mor 2 bvten ogvvlbert bayarlaad manjlaad bgaa hvmvvsiig oilgosongvi.odoo yadaj 1 dehi odor hvrtel hvleene,Arai ch dee....
5. Emma_new | 2009-08-14 09:02:31
Iheer oruulj chadahgui gaadaa hultsel ochie. Unshij bga buh humuustee bayarlaj bga shu
6. Rory (зочин) | 2009-08-14 10:01:45
Хөөрхөн ш дээ. Өдөр болгон таслахгүй оруулаад байхад л болнөө
7. Part1zaN | 2009-08-14 10:52:12
Rory ч манаа ч юм аа. Рори-ийн хэлдгээр өдөр болгон л жааханч гэсэн оруулаад байхад болно ш дээ.
8. Цөмөөхөй serenity | 2009-08-14 11:03:02
нээрээ тийм шүү бага багаар ч хамаагүй оруулж л байгаарай
9. Part1zaN | 2009-08-16 01:20:34
Namaig orj iren unshihad nileen ih baisan chini odoo iim jaahan bolchihoj. Gehdee bi Rory-iin hurvuulj tavisniig unshsan l daa. Emma-d Windows ashigladag bol Unicode-nhoo Krilleer bichij bval fontnii asuudal baih bolno baihaa Aimar medemhiirsen
10. аминаа (зочин) | 2009-08-17 14:42:50
өнөөдөр сайхан байна шүү Эмма

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.