Сэтгэлийн шарх нь сэдэрч, бусдын доог тохуу болсон тэр өдөр Солонгоод яг л хар дарсан зүүд шиг санагдан арайхийн хичээлээ дуусгаад сургуулиас гарах гэж явтал 10а-ийн сургуульдаа зартай хөөрхөнд тооцогддог будмал 2 охин зөрснөө өндөр цагаан нь -Дуугай царайлчихаад энэ ёстой айхтар охин юм аа, яаж яваад Хатнааг дэгээдчихдэг байнаа гэхэд нөгөөх нь –Харин тийн нөгөө дуугай хүний юу гэдэг билээ гээд тас тас хөхрөлдөхөд Солонгоогийн тэвчээр барагдан гүйн гарлаа.
Сургуулийнх нь ойролцоо байх циркийн хажуу талын хайсан дээр нүүрээ даран уйлж суухдаа хамгаас дотно ганц найз Золоогоо туйлгүй ихээр үгүйлэн санаж байлаа. Бараг бүрэнхий болтол тэгж суугаад аргагүйн эрхэнд автобусанд суун гэрлүүгээ явав. Автобусны буудал дээр буугаад гэрлүүгээ хөлөө дааж ядан “Аав ээж 2 бас загнах байхдаа”гэж бодон явтал –Солонгоо, Солонгоо гэх танил дотно дуу гарав.
Хатнааг байна гэж мэдсэн ч Солонгоо эргэж харахыг хүссэнгүй, ийм дорой байдалтай байгаа үзүүлэхгүйг хичээн доош харан алхсаар орц руугаа орохоор яаран алхвал Хатнаа араас нь гүйн ирж –Хүүе, миний хөөрхнөө яасан бэ гээд гараас нь татан эргүүлэв.
Солонгоо Хатнааг хараад өөрийн мэдэлгүй яг л жаахан хүүхэд шиг цурхиран уйлж энгэрт нь нүүрээ наав. Хүний сэтгэл гэдэг хайртай дотно хүнээ хараад улам гоморхон нялхардаг учир Хатнаатай уулзсанаар Солонгоогийн өчигдөр оройноос хойш буглан хуримтлагдаад байсан тэр бүх гомдол үерийн ус эргээ халин зад тавьдаг шиг садарсан нь энэ байлаа.
Хатнаа яахаа мэдэхгүй Солонгоог тэврэн зогсолтгүй урсах нулимсыг нь арчин байхдаа өөрөөсөө илүү хайрлах болсон энэ цайлган жаахан охиныг ингэтэл шархлуулсандаа өөрийгөө буруутган, хорвоогийн худал хуурмаг, муу муухайг зүхэж байлаа.
Солонгоо хэсэг уйлаад Хатнаагийн сэтгэлийг зовоосондоо гэмшин чимээгүйхэн суув. Хатнаа оройноос хойш утас нь болохгүй байсанд санаа зовон байтал өдрийн цайнаар Учкагийн авчирсан сонинг уншаад учрыг олж шууд Солонгоогийн гадаа ирэн орой болтол түүнийг хүлээжээ. Өмнө нь янз бүрээр бичүүлэн аль болох тоохгүй байхыг хичээж сурсан ч хайртай охиныг нь ингэж доромжилсонд асар ихээр бухимдан гар зангидан суулаа.
-Миний хайр аа, 2-лаа энэ бүхнийг хамтдаа даваад гарнаа. Бид 2-ийн бие биенээ гэсэн энэ хайрыг хэн ч унтрааж, сэвтүүлж чадахгүй. Хамгийн гол нь 2-лаа л бие биедээ итгэж энэ бүхнийг огт хайхралгүй өөрсдийн аз жаргалын төлөө тэмцэх хэрэгтэй шүү дээ гэж аргадангуй ярих Хатнааг Солонгоо гунигтай нүдээр ширтэн -Чи түүнд тохирох хүн биш гэж өөртөө шивнэсээр байлаа.
Би хэсэг тайван баймаар байнаа. Чи ч бас иймэрхүү хэл аманд ороогдоод байвал удахгүй болох тоглолтонд чинь сөргөөр нөөлөлнө. Ямар ч байсан 2-лаа хэсэг хугацаанд уулзаад хэрэггүй байхаа гэж яг л том хүн шиг шийдэмгий хэлээд буун гэрлүүгээ орсон Солонгоогийн араас ширтэн суухдаа түүнийгээ үүрд алдаж байгаа мэт санагдан Хатнаагийн нулимс нь хоолойд нь тээглэн амьсгаа авч болохгүй байх шиг хэсэг хугацаанд цээж нь бөглөрөн байснаа аажмаар гадагшлан машиныхаа жолоог дэрлэн чимээгүйхэн уйлж байлаа.
Блогийн нүүр » Мөрөөдлийн хайр-12
2009-08-13 13:17:21


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: