Киногоо үзэн бие биенийхээ гарнаас барин мөр мөрөө түшилцэн суух дэндүү жаргалтай байлаа. Гэрэл асахаас өмнө 2-лаа сэмээрхэн хөтлөлцөн доош бөхийсөөр хүмүүсээс түрүүлэн гараад хөгжилдөн инээлдсээр машин руугаа явахад гадаа аль хэзээний зуны богинохон шөнө эхэлсэн байлаа.
Тэндээсээ Солонгоогийн саанчилснаар Зайсангийн тэртээх Бурханы дүр байдаг цэцэрлэг рүү явж бие биенээ бурханд даатган залбирахаар ярилцав. Санасныг бодоход хүн цөөтэй, хүүхэд хөгшид голдуу байсанд Солонгоогийн сэтгэл амарч хайртынхаа халуухан гарнаас хөтлөн хашаагаар орж явахдаа дотроо маш ихээр сүсэглэн залбирч Бурханы гэгээн дүр лүү эгцлэн ширтэж явлаа.
Урт сормуустай нүдээ гүн аниад чин сэтгэлээсээ залбиран байгаа Солонгоог хараад төдийлөн бурхан шашин гээд байдаггүй хэрнээ дотроо өөрийн эрхгүй сүсэглэх сэтгэл төрөв.
Солонгоо багад нь эмээ нь цээжлүүлсэн манийг 21 удаа уншаад “Бурхан минь энэ миний хайртан хүн, тан дээр дагуулдаад ирлээ.Намайг түүнтэй минь үүрд хамт байлгаж өгөөч бас түүний минь ажил үйлсийг бүтэмжтэй байлгаж, гэгээн мутраараа адислаж хайрла”гэж сэтгэлийн гүнээс залбирч байлаа.
Хайр сэтгэл гэдэг ийм л агуу зүйл. Одоо Солонгоо Хатнааг яг л өөрийн биений нэг хэсэг мэт хайрлаж, түүний төлөө санаа тавих болжээ. Хатнаа ч бас Солонгоод –Орой битгий их компьютер дээр сууж бай. Миний хөөрхөн нүдний харааг муутгачихна гэх юм уу хоолоо сайн идэж бай гэж байнга хайрлан хэлдэг юм.
Тэр 2 нэгэн модон сандал очиж суух зуур Хатнаа Солонгоогоос -Миний хайр юу гэж залбирсан бэ?гэж асуухад Солонгоо зальжин инээмсэглэснээ хэлэхгүй ээ хэлвэл биелэхээ больчихдог юм гэхэд нь энэ жаахан өхөөрдөм охинд дэндүү их дассанаа мэдэрч зорх рүү нь нэг зүйл чим чимхийн хатгах шиг болов.
Хэсэг чимээгүй суугаад Хатнаа намуухнаар ярьж эхлэв. –Солонгоо би бусад хүмүүс шиг гоё чамин үг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ чамдаа өөрийнхөө сэтгэлийг нээж хэлэх гэсэн юм. Би өдийг хүртэл хэнийг ч ингэж ихээр хайрлаж, татагдаж байгаагүй ээ. Тийм болохоор чи бол миний анхны минь хайр. Би 22 нас хүртлээ авсан хамгийн сайхан бэлэг бол чи минь юм шүү. Би бид 2 бие биендээ л заяагдсан, учрах л гэж төрсөн хосууд гэдэгт итгэлтэй байдаг. Энэ цаг мөчөөс хойш би чамд сайхан санагдах бүхнийг хийхийн төлөө байна гэдгээ амлая гээд турьхан нарийхан хуруунд нь бөгжөө зүүж өгөв.
Солонгоо Хатнаагаа тэврэн аваад мөрөнд нь нүүрээ наахад бүлээхэн оргисон нь түүний баярын нулимс гэдгийг Хатнаа зөнгөөрөө мэдэрч байлаа. Яг л тасдаж болохгүй тансаг сайхан цэцэг шиг хиргүй тунгалаг сэтгэлтэй эмзэгхэн энэ охиныг хорвоогийн хар бараан бүхнээс хамгаалан хайрлаж хажууд нь үргэлж байхыг туйлгүй ихээр хүсэж байгаагаа тэр мэдэрч байлаа.
Маргааш нь Солонгоо хичээлээ тараад шууд гэртээ харилаа.Хатнаагийн хамтлаг удахгүй шинэ тоглолт хийх гэж байгаа учир маш их ажилтай байгаа учир Солонгоо түүнтэйгээ утсаар ярин, үе үе хөөрхөн инээмсэглэн -Хоолоо сайн идээрэй за, ядарваа гэхэд нь Хатнаа –Миний хөөрхнөө тэгвэл гоё хоол хийгээд орой бэлтгэл дээр хүрээд ир л дээ, чамайгаа зөндөө их санаад байна гэхэд Солонгоо жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулан –Санаа зовоод байнаа гэж эрхлэнгүй хэлэхдээ тэр 2-ын өмнө ямар шалгуур ирэх гэж байгааг өчүүхэн ч гадарласангүй ээ.