-Солонгоо, чи үнэхээр ухаантай хөөрхөн охин шүү. Би чамайг тоглолтон дээр анх харснаас хойш чамд дэндүү ихээр татагдсаан. Яг л чамайг л хайж байсан юм шиг зүрх минь чам руу тэмүүлсэн. Солонгоо чи үнэхээр миний сэтгэлийн солонго болсон. 2-лаа найзлая тэгэх үү гэж Хатнаа догдолсон хоолойгоор аядуухан ярив. Түүний үнэр, дуу хоолой, зөөлөн дулаахан гар, ширтээд л баймаар дотно харцанд Солонгоо бүрэн уусчээ.
Солонгоо дэндүү их баярласандаа сэтгэл нь хөдлөж -Тэгьеэ, Хатнаа би зөвшөөрч байна, би чамайг намайг огт мэддэггүй байх тэр үеэс л хайрлаж дурласаар өдий хүрсээн. Чи бол миний хувьд миний МӨРӨӨДЛИЙН ХАЙР маань гэж чичирсэн хоолойгоор хэлэхэд Хатнаа түүнийг хязгааргүй их хайрласан харцаар ширтэж нүүрийг нь цээжиндээ наан тэврээд үсийг нь үнэрлэж байлаа.
Тэр үдэш Солонгоогийн хувьд гайхамшигтай байлаа. Ийм хурдан мөрөөдөл нь биелсэнд итгэмээргүй ч юм шиг санагдан Хатнаагийн гарнаас атган тэр 2 хотын гудамжаар салхи татуулан давхиж явлаа.
Хатнаа –Миний найз охин, одоо бид 2 албан ёсоор хосууд болсон болохоор би чамайг дандаа миний найз охин гэж дуудаж байна шүү, маргааш чамдаа гоё бөгж авч өгнөө. 2-лаа хос бөгж авъя за гээд л бүүр сэтгэл нь хөөрчихсөн байлаа.
Солонгоо инээмсэглэн түүний энгэрт наалдана. Эр хүний энгэр ийм сайхан нөмөртэй, гоё үнэртэй байдгийг анх удаагаа мэдэрч байлаа. Хайр хайраа өөрөө олдог гэдэг шиг тэр 2-ын хос зүрх ч хайр сэтгэл, догдлол баяраар дүүрч бие биенээ мэдрэн байлаа.
Тэр сайхан үдшээс хойш Хатнаа Солонгоо 2 бие биедээ улам ихээр татагдан өдөр бүр уулзаж,ариухан цагаахан хайраар бие биенээ хайрлан эцэс төгсгөлгүй жаргалтай өдрүүд ар араасаа хөвөрч эхэллээ.
Солонгоо Хатнаад тоглолтын билет авах гэж хэрхэн Золоотой цуг ломбард руу очсоноо хөгжингүй ярихад нь Хатнаа зөндөө ихээр баярлаж одоо очоод би чамд юмнуудыг нь аваад өгье гээд дагуулан очсон ч өнөөх ууртай эгч аль хэзээний хугацаа нь дууссан учир зарж борлуулсан гэх хариу өгөв.
Тэр 2 тэндээсээ урамгүйхэн гарсан ч Хатнаа хүчээр шахуу Солонгоог дагуулан явж Их дэлгүүрийн нэг давхарт байдаг гоёл чимэглэлийн тасгаас хос монетон бөгж авахаар болов. Олон хүнтэй газар тэр 2 хамтдаа явна гэдэг Солонгоогийн хувьд хэцүү даваа байлаа.
Худалдагч нар түргэн түргэн гүйлдэж аль л гоё загвартай гэсэн бөгжнүүдээ авчран үзүүлж найр тавина. Зарим нэг нь хоорондоо нудралцан шивнэлдэн, Солонгоогийн тухай ярих нь чихнийх нь үзүүрт сонсогдоно.-Нялх амьтан байна ш дээ, -ямар туранхай юм бэ , -байдаг л нэг охин байна,- азтай юм а гэх яриа ар өвөрт нь гарах бүрт Солонгоо халуун юманд хайрагдах шиг болж тэндээс гарахын түүс боллоо.
Дэлгүүрээс гараад Хатнаа тэр бүхнийг огт анзаарсан шинжгүй баяр хөөрөөр дүүрэн явлаа. 2-лаа кино үзэх үү гээд инээмсэглэхэд нь Солонгоо дуртай байсан ч бас л олны харцанд ээрэгдэхээс айж эргэлзэн дуугүй явахад нь Хатнаа бодлыг нь таасан мэт өхөөрдөн харснаа чихэнд нь –Гэрэл унтраад кино эхлэх яг тэр үед орчихвол бид 2-ыг хэн ч мэдэхгүй ш дээ гэв. Саяхан гуниглэн байсан Солонгоо жаахан хүүхэд шиг дорхноо инээж нээрээ тэгье, чи минь ч ухаантай шүү гэхэд Хатнаа гараас нь хөтлөн явлаа.