Гэрийнхээ гадаа ирснийхээ дараа Солонгоо зориг гарган -2-лаа хамгийн анх тоглолтон дээр чинь тааралдаж байсан чи санаж байна уу гэхэд Хатнаа –Тийм ээ, би Заяаг авахаар очихдоо шууд хараад л танисан. Тэгээд л… Солонгос очоод Disney Land –д тоглож байхдаа чамтай байсан бол гэж хагмийн түрүүнд бодогдсон гээд зөөлнөөр ширтэхэд –Би чамайг маш ихээр хайрладаг гэсэн үгээ Солонгоо сэтгэл дотроо шивнэж байсан ч харцнаас нь мэдрэгдэж байлаа.
Хатнаа Солонгоог –Жаахан цуг сууя л даа тэгэх үү гэж аргадангүй хэлэхэд Солонгоо ч түүнтэй байгаад л баймаар санагдаж –Тэгьеэ гэлээ. Хатнаа зориг гарган түүний жижигхэн зөөлөн гарнаас нь атгав. Тэр 2 юу ч ярилгүй зөвхөн гараараа дамжуулан зүрх сэтгэл доторхоо ярилцаж байлаа.
-Чамтай байхад юунд ч санаа зовохгүй, үнэхээр сайхан байх юмаа гэж Хатнаа сэтгэлийн угаас шивнэхэд Солонгоод дэндүү ихээр мөрөөддөг байсан энэ бүхэн ингээд болж байна гэж бодохоос итгэж чадахгүй нүдэнд нь нулимс бүрхэн ирэв.
Хатнаа Солонгоогийн гарнаас барьсан хэвээрээ 2-лаа маргааш хэд гээд уулзах уу гэснээ хариу хэлэхийн завдалгүй -Чамтай өдөр бүр л уулзмаар байна гээд тунгалаг хар нүд рүү нь ширтэв.
Солонгоо гэртээ ороод даалгавараа хийчихээд ээждээ буузны гурил элдэж өгч байхдаа энэ аз жаргалаа хэн нэгэнтэй хуваалцмаар санагдаад байв. Ээж нь ч мэдсэн юм шиг –Миний охин өнөөдөр яагаад оройтов гэж асуухад нь Солонгоо хацар нь жаахан улайгаад –Ээж, би нөгөө … хамтлагийн нэг залуугийн фен ш дээ, та мэднэ дээ гэхэд ээж нь нүдээ том болгон –Өө тийн, тэр ээжийн тухай дуунуудыг их сайхан дуулдаг ш дээ. Миний охин гэхдээ бүүр айхтар шүтэж мүтээд өөрийгөө зовоов доо. Баруунд оддын шүтэн бишрэгч нар нь бүүр амиа хорлосон удаа байдаг гэсэн шүү. Хичээлээ л сайн хийгээрэй гэхэд Солонгоо гомдонгуй дуугаар –Бид 2 танилцсан, өнөөдөр намайг сургуулиас ирж аваад бид 2 цуг хоолонд орсон гэчихэв.
Ээж нь харин санаснаас гайгүй хүлээж аван зөвлөж гарав. –Миний охин ухаантай байгаарай. Урлагийн хүмүүсийг хөнгөмсөг гэж ярьдаг юм билээ. Гэхдээ хүн болгон адилгүй, сайхан үерхэж нөхөрлөж бологүй яахав… гээд л зөндөө зүйл захьсан билээ. Аав нь гал тогоонд орж ирэхэд ээж охин 2 бие биерүүгээ нүд ирмэн чимээгүй болов.
Солонгоо усанд орон хөөстэй үрүүлээр биеэ угаан хэвтэхдээ Хатнааг бодон ганцаараа инээж байв… Тэр үнэхээр хөөрхөн юм аа, бас эелдэг цэвэрхэн гэж өөртөө хэлснээ Ipod оо авч чихэвчийг хийгээд нүдээ анив.
Унтахаар өрөөндөө ороод сурсан зангаар утсаа үзвэл Хатнаагаас мессеж ирсэн байлаа. Hogjitei huurhun ohin mini saihan noirsooroi. Bi chamaig bodood l hevtej bn. Anh harsan ter tsagaasaa hoish dandaa chinii tuhai l boddog boljee. Margaash uulzay гэсэн байлаа.
Маргааш нь Хатнаатай байнга мессеж бичилцэж байлаа. 2-лаа хаана юу хийгээд явж байгаагаа бие биендээ ярин хөгжилдөнө. Baavgai batchuluun bagsh muuhai haraad bn a. Za daraa bichie. Хатнаа гэрэл зургийн студи дээр зураг авхуулахаар хамтлагынхантайгаа ирсэн байлаа. Мессеж бичин байн байн инээхийг нь ажигласан Учка –Хүүеээ, манай Хатнаа дурлачихжээ. Хэн юм? Хэнтэй мессеж шидэлцээд байгаан. Би таних уу. Аан нөгөө Гоёл дээр очиж дуулахад дараа нь хүлээн авалтан дээр чамд хандраад байсан загвар өмсөгч охин мөн үү гээд л тэрэндээ баясан ганцаараа инээхэд бусад нь нээх тоосонгүйгээр тэр яриа тэгсгээд намжив.
Орой нь Солонго болзоондоо бэлдэн тэсэж ядан байв. Ээж нь үсийг нь сэнсдэж өгөх зуураа “Миний охин ч одоо том болж дээ. Болзоонд явах гээд л догдлоод л… Өдийг хүртэл элдэв маяг хөөлгүй хичээл ном л гэж явсан юм. Одоо жаахан гоёж гоодог яахав. Ухаантай хүмүүжилтэй юм шүү дээ”гэж бодож байлаа.
Солонгоо хөл нь газар хүрэхгүй шатаар тог тогхийн уруудав. Усан ягаан өнгийн даашинз өмсөн, яг ижил өнгийн кист үсээ даран зүүгээд уруулаа өнгөлөн урт сормуусаа дэрвийлгэн будсан нь яг л хүүхэлдэй шиг хөөрхөн харагдаж байлаа. Хатнаа түүнийг хүлээн машинаа түшин зогсож байснаа орцноос гарч ирэхийг нь хараад дуу алдан –Хөөх, өнөөдөр чи их гоё харагдаж байна шүү, Хатагтай тавтай морил гэж хошигнон хэлээд хаалга онгойлгож өгөв.
2-лаа Зайсан гарах уу гэхэд Солонгоо –Тэгье л дээ, өнөөдөр гадаа их гоё байна тээ гэв. Хатнаа нэг гараараа жолоогоо барингаа нөгөө гараараа Солонгоогийн гарнаас барив. Зайсан дээр хүн ихтэй байлаа. 2-лаа буух уу гэхэд Солонгоо –Хүн ихтэй байна, эвгүй юм аа, охидууд цоолох гэжаагаам шиг хараад байдгийн, 2-лаа машиндаа суугаад хотыг харая тэхүү гэв. Хатнаа инээмсэглэн толгой дохиод 2 лаа хүн машин цөөтэй газар машинаа зогсоов.
Хот гоё харагдаж байна шүү тээ гэхэд Солонгоо үнэхээр гоё гэв. -Чи шинэ дуу бичүүлсэн гэсэн ямар дуу вэ? Надаа дуулаад өг тэх үү гэв. Хатнаа Солонгоо руу харан –Чи үнэхээр сонсмоор байна уу гэснээ хоолойгоо засан намуухан аялаж эхлэв. Хоолой нь бага зэрэг чичрэхэд дотроо “мянга мянган хүмүүсийн өмнө гараад дуулахад ингэж чичирдэггүйсэн.Солонгоо үнэхээр намайг догдлуулах юм аа” гэж бодож байлаа.
Солонго энэ сайхан намуухан орчинд, хайртай түүнийхээ уянгалаг хоолойг сонсон байгаадаа итгэж чадахгүй хязгааргүй ихээр сэтгэл нь хөдөлсөндөө уйлж байв. -Чи энэ дууны хамгийн анхны сонсогч боллоо гээд Хатнаа түүнийг нулимсыг 2 гараараа зөөлхөн арчаад өөр лүүгээ татан духан дээр нь үнсэв.
Блогийн нүүр » Мөрөөдлийн хайр-7
2009-08-07 10:57:19


Сэтгэгдэлүүд:
ариухан хайраа гэж
Сэтгэгдэл үлдээх: