2009-10-16 13:06:53
Заяа алхсаар нэг л мэдэхэд өнөөх болзсон газраа иржээ. Улам лавсан орох цасанд ийш тийшээ яаран алхлах хүмүүсийн дунд өөрийг нь хүлээгээд болзоонд зогсож байгаа залуу харагдсангүй. Монгол улсын 0 цэг гэсэн жижигхэн хөшөөний хажууд гутлынхаа хоншоороор шинэхэн орсон цасыг зуран доош харан тоглон зогссоноо “Хэн ч л ирээгүй байна шүү дээ, хонгор минь, өнөөх чухал өдөр чинь энэ үү” гэж өөрийгөө шоолонгуй инээгээд хажууханд нь байх битүү цасанд дарагдсан намхан сандал руу дөхөн очисноо суух хэсгийнхээ цасыг холдуулахаар үлээхэд урдаас нь бөөн цас пурхийж нүүр нүдгүй цас болчихов. Толгойгоо сэгсрэн өөрийгөө шоолон инээж зогстол –Болзооноосоо яасан хоцордог юм бэ гэх намуухан дуу гарахад сая сэхээ орон дээш харвал нүдэнд дулаахан, цэвэрхэн, өндөөр залуу инээмсэглэн зогсож байлаа.
"Цаснаар-төгсгөл" цааш унших »

Өрөө сонгох асуудал гарч нөгөө 3 ярилцан нэг өрөөнд орж Хатнаа Солонгоо 2-ыг тусад нь оруулахаар ярилцацгааж байхад Хатнаа санаа нь зовон чимээгүй зогсов. Солонгоо хичнээн эвгүй байсан ч хайртай хүнээсээ хэдэн жил хол байна гэж бодохоор дотор нь харанхуйлж энэ 2-хон хоногийг аз жаргалтай өнгөрөөе гэж шийдэн эргэлзэн зогсоо Хатнаагийн гарнаас хөтлөн –Зүгээр ээ, 2-лаа юмаа оруулъя гэхэд нөгөө 3 нь Хатнаа руу нүд ирмэн дохицгоов. 2 хүний 1 том орны урд зогсоод бие бие рүүгээ гайхсан харцаар харснаа шоолон түсхийтэл инээд алдав.

